2007-12-25
мэдээж би.....*

Хөдөө тосгоны хөлс үнэртсэн би

Хүрэн бор царайтай эр хүн.

Дээлийнхээ өнгөтэй хамт гандсан

Дэндүү цайлган сэтгэлтэй Монгол хүн.

Энэ зууны дэнсэнд бүдэрч яваа

Тэр улсын дансанд бүртгэгдэж яваа эгэл хүн.

Энгэр султай бүсгүйчүүдийн өвөрт

Дулаацаж яваагүй

Эрээн цаас тоолж шүлэнгтэж байгаагүй гүн-дүүгүй хүн.

Дамаа жаргалаас халгаж явснаас биш

Далавчтай юм шигээр нисэж байгаагүй тийм л хүн.

Энхэл донхол замыг сэтгэлдээ тэгшитгэж явснаас

Өгсөж уруудахдаа гулсаж халтирч байгаагүй тийм л хүн.

Би, хүн дүрстэй чоно биш ээ

Би, алх лантуу биш ээ

Би, адгуус мал биш ээ.

Сэтгэлд минь хөндүүр суусан ч

Нутгийнхаа улс шиг ханагар явдаг

Нүдэнд минь нулимс торсон ч инээмсэглэж чаддаг

Нуулгүй хэлсэн үгэндээ эзэн суудаг

Хайрласан бүсгүй дээ үнэнч байдаг

Харалган ч гэлээ алдаж онож, зөвийг нь олдог

Хамжаараггүй бодлынхоо үзүүрт

Аз жаргалыг мөрөөддөг

Даан ч хямдхан амьдралын

Дарс шиг амтанд шартаж үзээгүй ч

Согтуурхаж яваа би эр хүн.



Дорнод аймаг. Чойбалсан хот 2007 оны 12 дугаар сар 20 н
Бичсэн: g84 | цаг: 15:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


гэж төсөөлөгдөхөөр.
гэдэг чинь ноцтой байна шүү... тийм эсэхийг нь зурай мэдэхгүй юм даа тэ...
Бичсэн: g84 цаг: 23:12, 2011-10-14 | Холбоос | |


Үнэхээр сайхан шүлэг байна шүү, чамайг ийм л эр хүн гэж төсөөлөгдөхөөр.

Тийм ээ, тэр минь ийм л эр хүн дээ гэж
Бичсэн: Zurai цаг: 20:49, 2011-10-14 | Холбоос | |


дэлгэж байгаа юм
Бичсэн: g84 цаг: 02:47, 2011-06-16 | Холбоос | |


asuultiin temdegnuudee martchihaj
Бичсэн: org (зочин) цаг: 02:14, 2011-06-16 | Холбоос | |


гоё шүлэглэл байна. бодролыг шүлэглэл болгох ч хэцүү шүү. авъяасаа нээж байгаа юм уу дэлгэж байгаа юм уу
Бичсэн: Зочин цаг: 02:10, 2011-06-16 | Холбоос | |


шинэ чи хаана байгаа юм
Бичсэн: g84 цаг: 10:11, 2008-10-03 | Холбоос | |


chı shvv, vnen goe bıchjee. deerıın 1 uguulberııg sanaand orsnooroo l bıchje, sorry

Бичсэн: shine цаг: 08:11, 2008-10-03 | Холбоос | |


чи чадноо
Бичсэн: g84 цаг: 22:58, 2008-10-02 | Холбоос | |


Тасархай шүлэг байна. Үг бүр нь...
Чойномоос ч дутах юм алгаа applause энэ шүлэг чинь харин үнэхээр таалагдлаа... Чаддаг бол ийм л эр хүн байх юмсан.
Бичсэн: xvv цаг: 14:23, 2008-02-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 


Энэ бичлэг нийт 468 удаа уншигдсан.