2007-11-06
ЗэВсэГлЭсЭн*

дулдуйч зангаар

дуугүй харцаар

хараалын үгээр

харандаа балаар

найз дайсан хоёроор

нас яс хоёроор

надаар чамаар бүрэн Зэвсэглэсэн хорвоо, бас би

үхлийн тулааныг үргэлж хүснэ, түүнийг хайна...

олохгүй дээ айна. олоод баярлана. бас огтлуулж, сийчүүлж үхэхгүй үлдэнэ.

хөх даалимба тэрлэгтэнгүүд, хүзүүндээ улаан бүч зангидсан...

хүж утаа, нүд аргуулж, хоолой гашуу оргиулсан

хорвоо уугих хирнээ асаж шатахгүйгээр баагих юм

хүчирхэг биендээ зохицохгүй шингэн дуугаар аргадах хирнээ

чанга гараар алгадаж, хацрыг эс өвтгөх хирнээ....

байгаа яг онож тусна.

байхгүйг нь үгүйлж байгааг нь илүүчилсэн баян ядуугийн тойрогт

эмжээр больё, хамжаар больё ....

даанч утгагүй зэвсэглэсэн....

даанч дутуу ухаарсан... дарагдсан өндийсөн...

миний амьдрал Тэнэг юмдаа....

Бичсэн: g84 | цаг: 23:54 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 636 удаа уншигдсан.