2007-10-12
Зималета- олон ангит бичлэг-2

/дүрүүдийн тодотгол/

Андрей Павлович – Obod - дурлалт хар хүү

Катя Пушкарова - misty - дурлалт бүсгүй

Амур – Friska -  мэрэг төлөгч

Шура – shine - том биетэй өндөр, шар

Маша – Tsoom  - reception

Таня –  yuki  - хөөрхөн бондгор, чихэрт дуртай

Кира Юринова – unenug -  экс эхнэр

Екетрина Валерова – hundaga  - дурлалт залуугийн эх

Вика /Викторя/ - tungaamaa - сайхан хүүхэн

Коля /Зорькин/ - xvv  -санхүү албаны дарга

Саша / Александар Юривич/ - g84 - экс эхнэрийн дүү

Петяа – mongolxvv - жолооч

Павло Оливич – saihan  - экс дарга

нэмэлт дүрүүд

Roman Sergeevich - sirus /Андрей Павлович-d hairiin zahia bichij ogdog zaluu/

Tatyana -  Angaahai /шинэ загвар өмсөгч/

Евгени Динев - 3apaa_ax  /Екетрина Валерова-гийн ну-а нь..../

 

зохиолын өрнөлт:

v     Амур шинийг зөгнөх нь: тэр ямар нэгэн шинэ хайр дурлал ба шинэ хүнийг олж харна. Од мэт гялалзах, оч мэт асах хэн нэгэн.... мөн өөрчлөлтийг олж харна, бусдынх нь болон өөрийнх нь сонирхлыг тэрхүү зөгнөлийн ээдрээ тайлагдах хүртэлээ татсаар....

v      Коля, шинэ улаан машинтайгаа хайрлах сэтгэлээ хөсөр хаяна. Шинэ мэргэжил сонгохоор ажлаасаа түтгэлзэж, өөрийгөө гэрийн хорионд байлгаж, өөрт нь ямар мэргэжил, ямар салбар илүү тохирох тухай, өөрөө өөртэйгээ ярилцана. Түүнд одоо өөрийгөө олж харахаас өөр хүсэл гэж үгүй мэт...

v      Екетрина Валеровна, бүхий л асуудлуудаас хөндийр ч амирлангуйгаар аялалд гарна. Энэ аялалаар Евгени Диневтой таарах бөгөөд, тэрээр үлгэрийн мэт бүх хүслийг нь тааж мэдэх гайхалтай эртэй учирах нь тэрээ....тэд хоёул, хэн хэнээсээ өмнөх амьдрал хийгээд, элдэв учрал тохиолийн тухай эс асууж, чухамхүү цаг хугацаа зогссон мэт, өөр ертөнцөд хүрч очсон мэт өдрүүдийг далайн эргээр зугаалж өнгөрүүлнэ.

v      Кира Юривнова – боловсрол болон ёс суртахуунч зандаа хүлээтэй үлдсэн, гологдсон зүрхээ анагааж чадах юуг ч эс олж чадах бөгөөд, түүний амьдрал одоо ямар л бол ямар эрсдэл рүү үсрэн ороход бэлэн байна. тэр ийнхүү бизнест хүч үзэхээр бүхнээ дэнчинд тавина.....

v      Саша / Александар Юривич/ эгчийнхээ тавьсан саналаас татгалзаж, гагцхүү өөрт нь тохирох даргын сэнтийг үгүйлэн явсаар нэгэн газар хүрч очно. Хэдийгээр түр зуурын гэж дотроо бодох авч улам бүр ажилдаа шигдсээр ч, өөдөө ахин дэвшсээр байх болно.

v      Вика /Викторя/ тэрээр хэтэрхий сайхан гэмээр ер бусын хоосон толгойтой хүүхэн мэт байж, гагцхүү зоосны нүхээр амьдралыг толидон харж явдаг мэт байсан амьдралаа төгсгөл болгожээ. Нэг л өглөө нар баруунаас мандав уу гэлтээ, мэргэжилтэн дутуу орхисон боловсролоо дээшлүүлж Александар Юривичийн хүсэж буй амжилт зорилгонд түүнээс ч хурданаар хүрсэн байх болно. Харин амьдрал нь тэгшрэх хэрээр түүний амьдрал өөрт нь, хоосон утгагүй мэт санагдаж, зөвхөн өнгөрсөн рүүгээ эргэн харж бүхийл дурсамжаа, онгичож эхлэнэ....түүний шинэ эрэл хайгуулын дүр төрх.. хэн ч танихгүй мэт гайхалтай бүсгүй....

v      Павло Олигивич өглөө сэрээд ханан дахь цагаа зогссон байхыг харна. Түүний хувь эзэмших хөрөнгө шинэхэн бэр, Катя Пушкарова болон гайхалтай азтай залуу болох Андрей Павлович хүүгийнх нь ачаар цаг хором эргэх бүр аривжих хэрнээ, сэтгэлд нь дансан дахь мөнгө өсөх хэмжээгээр ханамжгүй мэт санагдана. Шуналтайдаа бус түүний идэр залуу эр байсан нь үгүй болж, нас хариж буйг мэдрэх сэтгэлийн гүн дахь эгшиглэн ганц өөртөө л цуурайтахаас биш, бусдад эс дуулдах юм. Тиймээ би тийм байсан, бас тийм… хм чөтгөр ав гэж *байсан* гэнэ шүү гэж амандаа үл дуулдам хэлээд, хуурай дарс шимэн, өндөр барилгуудын зүг ширтсээр ажлын өрөөнийхөө цонхыг нэг гараараа налан зогсоно.

v      Петяа тосгонд гарна. Хөдөө нутгийн сайхныг зүйрлэшгүй хэмээн магтаж, их орос орны налгар намар Дон мөрний хөвөө дэнжүүд дээгүүр салхи татуулан гүйнэ. Тэр өөрийгөө юунд хүрэхийг амьдралд нь ямархан өөрчлөлт гарахыг эс мэдэх тул эгэл жирийнээр, гэнэн томоогүй онгироодуу зан гаргаж, хүүхэд багачуудтай нийлж элдэвийг ярин сууна. Амраг хайртдаа тогтмол захидал бичиж, чухам л буй газрынхаа байр байцийг нэг бүрчлэн уран гоёор дурслэн харуулж, авсан очсон газар бүрийнхээ тухай өгүүлнэ.

v      Маша эх нутгаасаа алс хол, их л сэтгэлийн зүдэргээтэй амьдрах болно. Бяцхан хүүгээ болон хайрт амрагаа мөрөөдөн санах нь түүний амьдралын хамгийн сайхан нь бас хамгийн муухай нь болоод байлаа. Гэвч тэр тун удахгүй цагийн эргэлтээр дасаж нэгэл мэдэхэд он цаг хуанлийг хоёр удаа шинэчилсэн байна. тэр хүний нутагт хуучны танил Вика /Викторя/ тааралдаж уулзалдана.

v      Таня л тэртээ он жилүүдэд бүгд нэгэн дор байсан үеийг хааяахан ажлын завсар зайгаар тамхины өрөөндөө орж ганцаар сангалзсаар Катя Пушкарова-гийн дэргэд үлдэж хоцорсон нэгэн байлаа. Тэр жилүүдэд эмэгтэйчүүдийн зөвлөл, тагнуулд явуулдаг байсныг эргэн дурсаж, нүдэндээ нулмастай инээмсэглэнэ. Одоо тэрээр хайрлаж дурлагсадын зөвлөлийн зөвлөх болжээ…

v      Roman Sergeevich Роман сэргээвич алс холын чех бүсгүйд сэтгэл алдарч, байнга шахуу алдагдалтай гэрээ байгуулахаар алсыг зорино. Буцаж ирээд юуны төлөө холыг зориод яваж ирсэн ээ ор тас мартсан мэт...дараагийн хэн нэгэн рүү харц унагаж, бас Андрей Павлович-ийг зарим нэг оройд уруу татан ганцаардсан сэтгэл ээ уран гоёор өрөвдөлтэй янзаар яриж, татгалзах аргагүй саналуудыг тавина.

v      Tatyana Татяана бол шинэ загвар өмсөгч, залуухан, найрсаг, ганц бие... эрчүүдийн хувьд хэний ч харцыг булаах нэгэн... гэвч түүний учир битүүлэг цэрэвсэн зан хэнийг ч түүнд ойртох боломжийг эс олгох бөгөөд өөрөө ч мөн тэрхүү тойрон хүрээлэгчдээс бүгдээс нь залхаж гүйцсэн нэгэн. Гэвч түүнд нэгэн гэнэтийн...

v      Евгени Динев бол аль нэг зохиолын тагнуулчийн дүр гэмээр, эсвэл шидтэн мэт бас яруу найраг, үгийн сонголт болон өмсөж хувцасласан юунаас нь ч дүгнэхэд ерийн нэгэн биш гэдгийг харуулах авч чухамхүү хэн бэ гэдгийг тааж эс мэдмээр...тэр эмэгтэй хүнийг хэрхэн урхидах далд авъяас бэлэгтэн мэт... Екетрина Валеровна түүний ховстолтонд үүрд биш юмаа гэхэд автжээ.

/зохиолын зарим дүрүүдийн тухай бичиж амжисангүй ээ сорри/

Бичсэн: g84 | цаг: 16:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(15)
Сэтгэгдэл:


элэг авсаан
Бичсэн: tagtaa цаг: 21:46, 2008-02-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
бурханы авралаар нэг ч ангийг нь үзэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.
Бичсэн: 300-н блог цаг: 20:06, 2007-10-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
за ямартай ч нэг өвгөний дүрд орсон бололтой юм. хаха
Бичсэн: 300-н блог цаг: 20:06, 2007-10-24 | Холбоос | |


найруулагч
ээ энэ одоо аймаар наруулагч юмаа. дураараа юмааа.
Бичсэн: obod (зочин) цаг: 09:07, 2007-10-15 | Холбоос | |


сэтгэгдэл
Хэхэхэхэхэхэх хэд хоног тосгонд баижийгаад ирсэн чинь аль хэзээний мэдээд яаж явсантай минь мэдээлчихсэн баих шивдэээ хө.
Бичсэн: mongolxvv (зочин) цаг: 16:28, 2007-10-14 | Холбоос | |


Сэтгэгдэл
дуусдаггүй Солонгос кино шиг үргэлжлээд байнаа.. Жоохон сонирхолтой болго л доо.. thinking
Бичсэн: xvv цаг: 10:25, 2007-10-14 | Холбоос | |


Сэтгэгдэл
Аа чи ингэж явдаг вий вий вий! Али газараас миний тологойг хундагынхтай хамат залигих гэж ирэсэн маммм бббэ чи!
Бичсэн: зараа (зочин) цаг: 19:54, 2007-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
зиа болгооёоо
Бичсэн: nairuulagch (зочин) цаг: 19:08, 2007-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
Таня нь байноо. Намайг чихрэнд дургүй гээд биччүүл би кинондоо улам сайн тоглоод дахиад 3 ихэр охин төрүүлсэн ч бэлэн байна.
Бичсэн: yuki цаг: 18:50, 2007-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хаа явж байсийн гэснээс би нисч байгаад газар буугаад байгаамуу хаашаам өөрийгөө ойлгохоо байлаа, гараас юу ч гархаа байлаа, ямар ч идэвхи алга. Жа ах тэгж хэлсэн бол судлаад байж дээ хө, тэгж байтал цаг нь болхоор ... winking
Бичсэн: shine цаг: 17:14, 2007-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
ээ шуруушка минь хаана яваж байсан юм вэ
зиа тэр яахав, өөрийнхөө дүрийн амьдрал хэрхэн өрнөхийг анхаараарай даа.
гэснээс би Жанцанноров гуайтай уулзаад тэгээд нөгөө намтар энэ тэр бичих тухайгаа хэлсэн. тэгсэн залуу байхдаа Гончигсулай гуайн бүтээлийг шүүмжлэж байсан тухайгаа яридаг юм байна. тэгсэн.., үгүй яахав сайн шүүмжилжээ, гэхдээ Жанцанноров оо миний бүтээлийг сайн судлаад.. гэж ирсэн ээ тонгойж чихэнд нь толгойгоо ойртуулж, намайг үхсэн хойно чи миний бүтээлийг шүүмжилээрээ гэж хэлсэн гэж байна лээ... хэ хэ би ч жанцанноров гуайг ойлгосоон, хи хии хи
Бичсэн: g84 цаг: 16:22, 2007-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
ха ха ха big grin ийм дүрд орсноо одоо л мэдэж байнаа, дараагийн блогийн нэрээ Шура нэртэй өгмөөр юм байна даа гэж... юу гэж бичих бол өрнөлийг хүлээж л байя.. rolling on the floor
Бичсэн: shine цаг: 18:42, 2007-10-12 | Холбоос | |


ЗОХИОЛЫН Ү
Таня гурван ИХЭ
Бичсэн: g84 цаг: 18:11, 2007-10-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
ха ха чи л болсон хойн хүн уруу татаж хүүхэн шуухан гэхээс биш ... ха ха... уншсан юм байнаа ха ха албар юу яажаахгүй юу даа хи хи

Зассан: G84 хэзээ: 12-Oct-2007 5:03 AM
Бичсэн: g84 цаг: 18:01, 2007-10-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
Андрей Павлович-ийг зарим нэг оройд уруу татан ганцаардсан сэтгэл ээ уран гоёор өрөвдөлтэй янзаар яриж, татгалзах аргагүй саналуудыг тавина.

тэхээр би гомо болох юм уу? тэгэж ёстой чадахгүй шүү.... өтгөнөө гадагшлуулах гэж зовж байхад...
Бичсэн: sirus цаг: 17:52, 2007-10-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 812 удаа уншигдсан.